Tuesday, June 10, 2014

Дуу хөгжим, дидактик хичээлийн сургалтын хөтөлбөр



Сургалтын хөтөлбөр
Хичээлийн нэр: Хөгжим, дидактик
Хичээлийн индекс: D 140600
Хөтөлбөрийн зориулалт: Бакалаврын өдрийн сургалт
Хичээлийн код: meth 431
Кредит: 3
Хамрах хүрээ, судлах улирал: Бага ангийн багш мэргэжлээр бакалаврын зэргийн боловсрол олгож байгаа сургуулиудад мэргэжлийн  суурь хичээл болгон VII улиралд үзнэ.
Хичээлийн залгамж холбоо:  
                Босоо тэнхлэгээр: Мэргэжлийн суурь хичээл, технологи, дүрслэх урлаг, биеийн тамир
Хэвтээ тэнхлэгээр: Мэргэжлийн сонгох хичээл, мэдээлэл зүй дидактик, сурган-сэтгэл судлал
Хөтөлбөрийн хэрэгцээ шаардлага: Өнөө үед багшийг төлөвшүүлж, хөгжүүлэхэд чухал үүргийг гүйцэтгэж буй багш бэлтгэх сургуулиудын үйл ажиллагааг улам бүр өөрчлөн шинэчлэх хэрэгцээ гарч байна. Энэ үйл явцтай уялдуулан багш бэлтгэх сургуулиудад элсэн суралцаж буй оюутан суралцагчдын үзэж судлах сургалтын хөтөлбөрт тухайн шинжлэх ухааны цагаан толгойн боловсролыг нь боловсронгуй болгон тусгах нь тэдний өнөөгийн эрэлт хэрэгцээнд бодитой нийцнэ. Тийм учраас оюутан сураглцагчдын эрэлт хэрэгцээнп нийцүүлэн суралцах хугацааныхаа эхний шатанд хөгжмийн боловсролын цагаан толгойг судлах нь тэд цаашид хөгжмийн дидактикийг сонгон суралцах таатай бүрдэх болно.
Хөтөлбөрийн зорилго: Хөгжмийн боловсролын хэрэгцээг хангахуйц цогц чадамж бүхий иргэн төлөвшүүлэх, ЕБС-ийн хөгжмийн боловсролын зорилгоос улбаалан оюутан суралцагчид нь бага, дунд боловсролын хөгжмийн боловсролын стандартын үзэл санаа, агуулга, арга зүй, цогц чадамжуудыг судлан түүнийг хэрэгжүүлэхэд хөгжмийн сургалтын хөтөлбөрийн зайлшгүй шаардлагатай мэдлэг, чадвар, дадлыг эзэмшүүлэхэд оршино.
Хөтөлбөрийн зорилт:
·         ЕБС-ийн хөгжмийн боловсролын стандарт судлах
·         Хөгжмийн хичээлийн бүтэц, зохион байгуулалтыг төлөвлөж сурах
·         Хөгжмийн сургалтын хөтөлбөр боловсруулах чадвар олж авах
·         Хөгжмийн онолын ерөнхий мэдлэгтэй болох
·         Дуулах, дуу заах арга зүйг эзэмших
·         Төгөлдөр хуур хөгжимд нот болон хүүхдийн дууны функц, хялбар ая, зохиол тоглох
·         Найрал дуучдыг удирдах /дохих/ арга зүйд сураглцах
·         Өөрийн орны болон гадаадын орны зарим нэрт хөгжмийн зохиолчдын намтар уран бүтээлтэй танилцах, гол гол бүтээлээс нь сонсох
·         Хөгжмийн төрөл зүйлийг ялган таних, тайлбарлах
·          Хөгжмийн хичээлтэй бусад хичээлүүдийг интеграцлах
Хөтөлбөрийн онолын үндэслэл: Хүүхэд дуулах, бүжиглэх, хөгжимдөх арга барилд суралцах явцдаа тэвчээр, хичээнгүй байдал, тууштай байдал, олны дунд биеэ зөв авч явах зэрэг зөв дадал хэвшилд суралцан хүмүүждэг. Тиймээс ч  оюун санааныхаа хувьд чөлөөтэй сэтгэн бодож, сэргэлэн цовоо байж чаддаг.
Хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга зүй: Сургалтыг семинар, лекцын хэлбэрээр зохион байгуулна. Бүтээлч сэтгэлгээний аргууд ашиглан суралцагсдын сурах идэвхийг өрнүүлэн тэдний бүтээлч үйл ажиллагаанд татан оруулах, ном сурах бичиг бие даан судлуулах
Сургалтын орчин:
                Сэтгэл зүйн /Бие биенээ хүндэтгэсэн, харилцан ойлголцсон эерэг харилцаа/
                Үйлийн /Бодох, сэтгэх, төсөөлөх эргэцүүлэх, задлан шинжлэх, нэгтгэн дүгнэх, үнэлэх/
                Материаллаг /кабинет, ном сурах бичиг, гарын авлага, интернэт/

Нөөц хэрэглэгдэхүүн:
·         Хөгжмийн иж бүрэн тохижуулсан танхим, заал
·         Хөгжмийн боловсролын стандарт
·         ЕБС-ийн хөгжмийн сургалтын хөтөлбөр
·         Сурах бичиг, зөвлөмжүүд
·         Сонсох хөгжим, CD, DVD
·         Үндэсний болон орчин үеийн хөгжмийн зэмсэг, зураг, гарын авлага
·         Комьпютер, LCD, проектер
·         Өсгөгч, микрофон, өнгөт гэрлүүп
·         Хөгжмийн уран зохиолын номууд
Агуулга:
Бүлэг сэдвийн нэр
Цаг
Хүрэх үр дүн
Хэрэглэгдэхүүн
Үнэлгээний шалгуур
1
Хөгжмийн онол
20
Мэдлэг:
  • Нотны зөв бичлэг /зурлага/-ийг мэдэх
  • Нотны байрлалыг мэдэх
  • Нотны нэршлийг мэдэх
  • Нот тус бүрийн хэмжээг мэдэх
 / бүтэн, хагас, 4т, 8т, 16т /
  • Нотны задаргааг мэдэх
Чадвар:
  • Нотны өнгийг ялган сонсох
  • Нотны зурлагыг зөв цэвэр бичих
  • Нотны дүрсийг ялган таних
  • 4т, 8т, 16т нотны хэмнэлийг тагтклах
  • Хүүхдийн дууны нотноос ялган таних
  •  Хэмнэлээр цохих явцдаа паузыг оролцуулан тоглох
Хандлага:
·         Хувь хүн гоо зүйн мэдрэмжтэй болох
·         Хөгжмийг сонсоод түүнээсээ мэдрэмж таашаалыг авах
  • Даралтад хөгжим
  • Нотны дэвтэр
  • Харандаа
  • Үндсэн 7 эгшгийн байрлалтай үзүүлэн
  • Нотны задаргааг харуулсан үзүүлэн
  • Цахим хичээл

-Нотны нэр, байрлал, хэмжээг мэдэж байгаа эсэх
-Хөгжмийн нэр томьёо /темп, пауз, хүчдэл, альтрац, октав, размер, гол 3 дуу/ - г мэдэж байгаа эсэх
-Хэмнэлээр цохиж чадаж байгаа эсэх
-Дуунд анализ хийж чадаж байгаа эсэх
-Гол 3-н дууг тоглож чадаж байгаа эсэх
2
Дуулах, удирдах арга зүзй
22
Мэдлэг:
  • Зөв суух, зөв дуулах ёс горимыг мэдэх
  • Хоолойн ангилалыг ялган мэдэх
  • Дууны утга агуулгыг ойлгож мэдэх
  • Найрал дууг удирдах арга зүйг мэдэх
  • Удирдах  схемийг таньж мэдэх
Чадвар:
  • Өөрийн болон бусдын хоолойн өнгийг ялган таних
  • Зөв, цэвэр өнгөөр дуулах
  • Хөнгөн дууг хоолой салган дуулах
  • Дууг гарын схемээр зөв дохих
Хандлага:
·         Дууны утга агуулга, хэмнэлийг мэдэрч ойлгох
·         Дууны урлагт дуртай болох
·         Цахим хичээл
·         Хоолойн ангилалыг харуулсан зурагт үзүүлэн
·         Даралт хөгжим
·         “Бүүвэйл хорвоо” дуу /CD/
·         Гарын дохионы схемыг харуулсан үзүүлэн
·         Дууны урын сан
/Миний эх орон, Намрын дурсамж, Эхийн тухай дуу /
-Дуулах урлагийн төрлийг ялган таньж байгаа эсэх
-Хоолойн төрөл ангилалыг мэдэж байгаа эсэх
-Бусдыг болон өөрийгөө сонсож зөв дуулж байгаа эсэх
-Дууны үг, нотны аялгуунд анализ хийж чадаж байгаа эсэх
-Өгөгдсөн дууг зөв дохиж байгаа эсэх


3
Хүүхдийн дууны функц тоглох
22
Мэдлэг:
  • Даралтад хөгжим дээр ажиллах арга зүйг мэдэх
  • Мажор, минорын ялгааг мэдэх
  • Хүүхдийн дууны темпийг тодорхойлж мэдэх
  • Төгөлдөр хуурын ноттой ажиллах арга зүйг мэдэх 
Чадвар:
  • Хөгжим дээр гарын дасгал унших
  • Гол 3-н дууг тоглох
  • Мажор, минорын гамм дасгалыг тоглох
  • Хүүхдийн дууг функцээр тоглох
Хандлага:
·         Зөв суух, биеэ цэгцтэй байлгах
·         Хөгжим тоглох арга барилыг сурсанаар тэвчээрт суралцах
·         Хүүхдийн дууны нотнууд
/Мөнх тэнгэрийн орон, Эхийн тухай дуу, Хулгана, Миний хэнз хурга г,м....  /
·         YAMAHA хөгжим
·         Гарын дасгалууд /нот/
·         Сонсох хөгжим
-Даралт хөгжим дээр зөв сууж, гарын тавилтыг зөв эзэмшсэн эсэх
-Даралт хөгжим дээр үндсэн 7 эгшгийн байрлалыг зөв тогтоосон эссэх
-Гарын дасгал зөв уншиж багаа эсэх
-Хүүхдийн дууг функцээр зөв тоглож байгаа эсэх
-Хүүхдийн дуунд анализ хийж чадаж байгаа эсэх







Хөтөлбөрийн үр дүн:
·         Хөгжмийн онолын анхан шатны мэдлэгтэй болсон байна.
·         Хөгжим сонсох, дуулах, дуу заах, удирдах, хөгжим тоглох, хөгжмийн хэм хэмнэл, аялгуунд тохируулан бүжиглэх чадвартай болсон байна.
·         Бие даалт хийх, эрэл хайгуул хийх зэрэг үйл ажиллагааг хослуулан зохион байгуулна.
·         Хөгжмийн боловсролын мэдлэг, чадвараа хэрэглэх, бие даан өөрийгөө хөгжүүлэх, урлагийн бүтээлүүдийг судлах, сурталчлах, бүтээлчээр хөгжих
·         Нийгмийн үйл явцад ухамсартай оролцогч байх
·         Соёлын үнэт зүйлийг хүндэтгэх

Ашиглах ном, гарын авлага:
·         Хөтөлбөр стандарт, үндэсний баримт бичгүүд
  МУ-ын ЗГ-ын “Монгол улсад боловсролыг хөгжүүлэх үзэл баримтлал” . УБ., 2008
  МУ-ын БСШУЯ “Бага, дунд боловсролын хөгжмийн боловсролын сургалтын стандарт”. УБ., 2004
  Монгол улсын боловсролын тухай багц хуулиуд
  Хөгжмийн боловсролын стандарт
·         Ном сурах бичиг, мэргэжлийн сэтгүүл:
  Адьяасүрэн Ц. “сургалтын олон  талт хөтөлбөр боловсруулах арга зүй”. УБ., 2006
 “Агаар” ном
 “Бага ангийн багш нарт тусламж”. УБ., 1982
  “Боловсрол судлал” сэтгүүлүүд. УБ.,/№ 2004-2009/
  Батболд С, Баттуяа Ц. “Хөгжим – 1”,”Хөгжим-3” сурах бичгүүд
  Жанцанноров Н. “Арван хоёр хөрөг”. УБ., 2008
  МУБИС. “Багш мэргэжлийн багц хөтөлбөр”. Уб.,2006
  Оюунбилэг Ч. “Хөгжмийн боловсрол олгох арга зүй”.УБ., 2006
  Пүрэвсүрэн Д, Чимэдлхам Ц. “Дуу хөгжмийн технологийн шинэчлэл”. УБ.,2000
  “Хөгжмийн боловсролд”. УБ., 2005
  Эрдэнэбат Ш. “Хөгжмийн онол”. Уб., 1971


Оюутны бие даан гүйцэтгэх ажил:
                Зорилго: Оюутны сурах сонирхол, хүсэл эрмэлзлэлийг өрнүүлэх, бие даан суралцахад дэмжлэг үзүүлэх
                Зорилт:
·         Хөгжмийн боловсролын мэдлэг чадвараа дээшлүүлэх
·         Дуулах чадвараа сайжруулж, дууны урын сангаа баяжуулах
·         Бие даан хүүхдийн дууны уран бүтээлийг судалж тоглож сурах
·         Хүүхдийн хөгжмийн зохиолчдын намтар уран бүтээлийг судлах

Агуулга:
Ажлын төрөл хэлбэр: Дуулах, Даралтад хөгжим дээр хүүхдийн дууг тоглох
Ажилд тавигдах шаардлага:
·         Хөгжмийн хичээлийн стандартыг судалж мэдсэн байх
·         Дууны үгийг цээжилж зөв дуулж сурсан байх
·         Хөгжмийн зохиолчдын намтар уран бүтээл дээр тэмдэглэл хөтлөсөн байна
·         Хөгжмийн онолын зохих мэдлэгтэй болсон байх
·         Хүүхдийн дууны нотонд анализ хийн тэмдэглэл хөтлөлсөн байх


Дуулах дуунууд:
·         “Төрийн дуулал” – Үг: Ц.Дамдинсүрэн, Ая: Б.Дамдинсүрэн, Л.Мөрдорж
·         “Аз жаргалын цэцэг” – Ая: М.Хатанбаатар
·          “Бид үсэг сурлаа” – Ая: Ч.Алтансүх
·          “Дэлхий од” – Үг,Ая: Ц.Ургамал
·          “Би дуучин” – Үг: О.Сундуй, Ая: С.Батболд
·          “Миний дотны найз” – Үг,Ая: С.Батболд 
·         “Шинэ он” – Үг, Ая: С.Батболд
·          “Гэрэлт нарны хүүхдүүд” – Үг: Ш.Бадарч, Ая: С.Батболд
·          “Шинэ он айсуй” - Үг: О.Сундуй, Ая: С.Батболд
·          “Дэлхийгээ би мэднэ” – Үг: Л.Соронзонболд, Ая: С.Батболд
·          “Миний хэнз хурга” – Үг: Д.Нацагдорж, Ая: Д.Баттөмөр
·          “Шинэ жил” – Үг: Ц.Нүүдэл, Ая:Ч.Алтансүх
·          “Том болсон шүү ээжээ” – Ая: С.Ганчимэг
·          “Бага ангийн багшдаа баярлалаа” – Үг: С.Бодоош, Ая: С.Батболд
·          “Яагаад” - Үг: Ц.Баянтунгалаг, Ая: Б.Цэвээнсүрэн
Функцээр тоглох дуунууд:
·         “Гацуурхан” -
·         “Амин хүүдээ би” - Үг: Г.Ганболд, Ая: Л.Галмандах
·         “Би жагсаж чадна” – Үг: Л.Соронзонболд, Ая: С.Батболд
·         “Тоглоом” – Үг: Д.Чимэддорж, Г.Бирваа
·         “Туулай” – Ая: Ө.Ариунзул
·         “Дугуйхан” – Үг: Т.Мандир, Ая: Л.Галмандах
·         “Муур хулганы дуу” – Ая: С.Батболд
·         “Анх удаа” – Үг: Б.Номуундарь, Ая: С.Батболд
·         “Хоёр нар” – Үг: С.Даяндорж, Ая: Б.Цэвээнсүрэн
·          “Барби” – Үг: Я.Бямбадорж, С.Ганчимэг
·         “Дэлхийгээ би мэднэ” – Үг: Л.Соронзонболд, Ая: С.Батболд
·          “Миний хэнз хурга” – Үг: Д.Нацагдорж, Ая: Д.Баттөмөр
·         “Би дуучин” – Үг: О.Сундуй, Ая: С.Батболд
·          “Би зурах дуртай” – Үг: М.Тогмид, Ая: С.Батболд
·          “Цасан дор жимс ургана” – Үг: Ш.Бадарч, Ая:С.Батболд


Үнэлгээ:
                Үнэлгээний шалгуур
·         Нотны нэр, байрлал, хэмжээг мэдэж байгаа эсэх
·         Хөгжмийн нэр томьёо /темп, пауз, хүчдэл, альтрац, октав, размер, гол 3 дуу/ - г мэдэж байгаа эсэх
·         Хэмнэлээр цохиж чадаж байгаа эсэх
·         Дуулах урлагийн төрлийг ялган таньж байгаа эсэх
·         Хоолойн төрөл ангилалыг мэдэж байгаа эсэх
·         Бусдыг болон өөрийгөө сонсож зөв дуулж байгаа эсэх
·         Дууны үг, нотны аялгуунд анализ хийж чадаж байгаа эсэх
·         Даралт хөгжим дээр зөв сууж, гарын тавилтыг зөв эзэмшсэн эсэх
·         Даралт хөгжим дээр үндсэн 7 эгшгийн байрлалыг зөв тогтоосон эсэх
·         Хүүхдийн дууг функцээр зөв тоглож байгаа эсэх
·         Бие даан гүйцэтгэх ажлыг гүйцэтгэж, хамгаалсан байдал

Үнэлгээний хэлбэр:
·         Үнэлгээг хичээлд оролцсон байдал /Ирц- 10 оноо/
·         Хичээлийн идэвхи оролцоо: даалгавар, бие даасан ажлын гүйцэтгэл /Явц- 60 оноо/
·         Бүлэг сэдвийн шалгалтын түвшин /Явцын шалгалт 30 оноо/
Үнэлгээний хэмжээс:
А- Сурлагын амжилтын дээд үнэлгээ /90-100/: Дуу хөгжим дидактик хичээлээр эзэмшвэл зохих мэдлэг чадваруудыг онолын хэмжээнд эзэмшсэн, практикт хэрэглэх бэлтгэлтэй болсон. Холбогдох ном зохиол уншиж, бие даан гүйцэтгэх ажлыг амжилттай гүйцэтгэж хамгаалсан, явцын болоод улирлын батлах шалгалтыг амжилттай өгсөн
В- Сурлагын амжилтын  дундаас дээгүүр түвшний үнэлгээ /80-89/: Эзэмшвэл зохих мэдлэг чадваруудыг онолын хэмжээнд эзэмшсэн, практикт хэрэглэх хандлага, хэрэгцээ, сэдэл төлөвших үндсэн чадваруудыг хэрэгжүүлэх бүтээлч хандлагатай болсон бие даан гүйцэтгэх ажил болон явцын болоод улирлын батлах шалгалтыг амжилттай дүн үзүүлсэн бол
С- Сурлагын амжилтын дундаж түвшний үнэлгээ /70-79/: Зохих мэдлэг чадваруудыг онолын хэмжээнд эзэмшсэн боловч хэрэгжүүлэх чадварыг бүрэн хангаж чадаагүй, явцын болоод улирлын батлах шалгалтыг дунд зэрэг үнэлгээтэй өгсөн, бие даан гүйцэтгэх ажлыг хангалттай бус тооцуулсан бол
D- Сурлагын амжилтын дундаж түвшнээс доогуур үнэлгээ /60-69/: Эзэмшвэл зохих мэдлэг чадваруудыг онолын хэмжээнд эзэмшсэн боловч түүнийг практикт хэрэглэх хандлага сул эзэмшсэн бие даан гүйцэтгэх ажил болон явц болон  улирлын батлах шалгалтын үнэлгээ хангалтгүй бол
F- Сургалтын амжилтын доод түвшний үнэлгээ /0-59/: Эзэмшвэл зохих мэдлэг чадваруудыг онолын хэмжээнд болон практикт хангалтгүй эзэмшсэн, явцын болон  улирлын  шалгалт, бие дааж гүйцэтгэх ажил тооцуулаагүй тохиолдолд тус тус  үнэлгээ хийнэ.
                                           
                                   Боловсруулсан: Багш М.Энхтүвшин

No comments:

Post a Comment